Н.Номтойбаяр: Долдугаар сарын 1 дахиндавтагдвал Л.Оюун-Эрдэнэтэй шууд холбоотой

0

Үндэсний эвсэл намын тэргүүн Н.Номтойбаяр цаг
үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Н. Номтойбаяр: “Сонгууль анхнаасаа шударга
явагдаагүй. Үүнийг гардан зохион байгуулсан нь
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ах, Херо Баатар
нар. Бид энэ талаар хууль, хяналтын байгууллагад
хандах болно.
Хамгийн нотой нь миний утас, албан өрөөнд
нэгжлэг мөрдлөг хийлээ. Төлөвлөгөөт ажлын
маршрутаар явж байхад араас мөрдөж мөшгих
асуудал хүртэл үүссэн. Мөн сүүлийн өдрүүдэд ОХУ-аас Увс аймгийн боомтоор эрүзгийн онц ноцтой гэмт
хэрэгтэн болох Тува Улсын иргэд маш ихээр орж
ирсэн. Энийг хэн зохион байгуулж, хэн урьж залж,
ямар зорилгоор Монгол Улсад оруулж ирээд байгааг
хууль, хяналтынхан шалгах хэрэгтэй. Энэ бол маш
ноцтой асуудал.
2008 оны 07-р сарын 01-ний үйл явдал давтагдахыг ч үгүйсгэхээргүй байна. Хэрэв ийм зүйл болвол
Ардын нам, түүний дарга Л.Оюун-Эрдэнэ шууд
оролцоотой “Үндэсний эвсэл ямар ч хууль зөрчөөгүй, сонгуульдаа бид хэвийн оролцоно” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *