ХХЕГ: Хилээр Тува улсын иргэд орж ирсэн гэдэг мэдээлэл худал

0

Хилийн цэргийн ерөнхий газраас Монгол улсад ОХУ-
аас Тува иргэд орж ирсэн гэх мэдээлэл тайлбар
xийлээ.
ХХЕГ: “Хилээр Тува улсын иргэд орж ирсэн гэдэг нь
худал мэдээлэл. Сонгуулийн компанит ажил дууссан
“Үндэсний эвсэл” намын тэргүүн Н. Номтойбаяр
шалган нэвтрүүлэх албаны талаар мэдээлэл хийлээ.
Тухайлбал Увс аймгийн хилийн боомтоор олон тооны гэмт этгээдүүд Монгол Улсын хилээр нэвтэрсэн мэтээр мэдэгдэл хийлээ.
Шалган нэвтрүүлэх албыг хөрш зэргэлдээх
орнуудтайгаа нягт харилцан ажиллагаатайгаар
хийдэг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн, олон улсад эрэн
сурвалжлагдаж байгаа хүмүүсийн мэдээ мэдээллийг
цаг тухайд нь солилцож аль болохоор нэвтрүүлэхгүй
байх арга хэмжээ авч ажилладаг.
Мөн дотоодын хууль хяналтын байгууллагуудтай
хамтран ажиллаж байгаа. Хилийн аюулгүй байдал
гэдэг бол маш эмзэг сэдэв. Иймээс шалган
нэвтрүүлэх алба, хил хамгаалалт хэвийн явагдаж байгааг мэдэгдэх гэсэн юм. Хэрэв ямар нэгэн
сэжигтэй мэдээлэл ирсэн бол хууль хяналтын
байгууллагууд Монгол улсын иргэн мэдээлэх
үүрэгтэй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр
айдас төрүүлсэн мэдээлэл цацаж байгаад нь Монгол
улсын нийт хилчдийн өмнөөс харамсалтай байна.
Энэ байдлыг нэн даруй шалгаж өгөөч гэдэг зүйлийг
Тагнуул болон цагдаагийн ерөнхий газарт хандаж
байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *