Долоо хоногийн хугацаанд улсын хэмжээнд 8 хүн нас барж, 5 хүн гэмтжээ

0

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.06.24-30/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 93 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 44 иргэний амь насыг авран хамгаалсан.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт дуудлагын 46 нь гал түймэр, 25 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 19 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 3 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *