Н.Алтаншагай: Сонгинохайрханчууд маань МАН-д өндөр итгэл хүлээлгэн үнэмлэхүй олонхиор ялууллаа
2024 оны УИХ-ын сонгуулиар СХД-ээс сонгогдсон
Н.Алтаншагай сонгуулийн дүнтэй холбогдуулан СХД-
ийн иргэддээ хандан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Сонгинохайрханчууд маань МАН-д өндөр
итгэл хүлээлгэн саналаа өгч үнэмлэхүй олонхиор
ялууллаа. Дүүргийн МАН-ын даргын хувьд 4 ялалт
гэдэг ямар том хариуцлага, итгэл, үүрэг даалгавар
хүлээлгэж байгааг гүнээ ухамсарлаж байна.
Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 16
хоногийн хугацаанд Сонгинохайрхан дүүрэгт МАН-
аас нэр дэвшсэн дэвшигчдийнхээ хамтаар 20 мянга
гаруй иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулан,
сонгогчдынхоо санал хүсэлт, сургааль захиасыг
сонссон өдрүүд өнгөрлөө.
Сонгуулийн сурталчилгааны үед уулзалтад хүрэлцэн
ирж биднийг сонсож Улс орныхоо ирээдүйн хөгжил
цэцэглэлт, их бүтээн байгуулалтын хөтөлбөрийг
талархан хүлээн авч ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН
СОНГИНОХАЙРХАНЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.