Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга болгохыг зөвшөөрчээ

0

УИХ-ын 2024 оны сонгуулиар сонгогдсон нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ авч, маргааш, нөгөөдрөөс хэтрэхгүй тангаргаа өргөн, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор хамгийн түрүүнд УИХ-ын даргыг томилох учиртай.

Хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын анхдугаар чуулганыг зарлан хуралдуулна. Насаар хамгийн ахмад УИХ-ын гишүүн анхдугаар чуулганыг удирдах бөгөөд олонхи болсон намаас УИХ-ын даргад нэр дэвшүүлж, санал хураалтаар шийддэг.

Гэхдээ албан бусаар бол Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Удирдах зөвлөл ба Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй зөвшилцөж таарна. Иймээс ч УИХ-ын даргад Ж.Энхбаяр, Д.Амарбаясгалан нарын нэрс яригдаж эхэлсэн юм. Гэвч эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга болгохыг зөвшөөрсөн байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *