Сонгуулийн зардлын тайланг Төрийн аудитын байгууллагад ирүүлэх тухай мэдээлэл

0

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид МУИХ-ын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулсан сонгуулийн зардлын тайлангаа сонгуулийн санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан буюу 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дотор Төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.

Сонгуулийн зардлын тайланг Төрийн аудитын байгууллагад хүргүүлэхдээ дараах баримт бичгүүдийг хавсаргасан байна. (Энэ холбоосоос харна уу)

Сонгуулийн зардлын тайланг ирүүлэхдээ хавсаргасан маягтыг бөглөж баталгаажуулан хамтад нь цаасаар ирүүлнэ. (ХүсэлтМаягтуудыг татаж авна уу)

“Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг эндээс үзнэ үү.

Тус журмын дагуу сонгуулийн зардлын тайлангийн маягтыг бэлтгэх, тайлагнахад анхаарах зөвлөмжийг эндээс харна уу.

Сонгуулийн зардлын тайлантай холбоотой заавар, зөвлөмж авах талаар мэдээлэл тодруулж, холбоо барих утас: 99004895, 93118998

Тайлан хүлээн авахтай холбоотой мэдээлэл тодруулж, холбоо барих утас: 99088758

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР

Тайлан хүлээж авах хаяг: Засгийн газрын 4 дүгээр байр, 3 дугаар давхар, 309 тоот

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *