АН-ын “ГЕНСЕК“-т Н.Ганибал, Б.Баттөмөр нарын нэрс яригдаж байна
УИХ-ын ээлжит сонгууль болж, 126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэн. Улмаар өнөөдөр Анхдугаар чуулганаа хуралдуулж буй билээ.
Энэ цаг мөчид улс төрийн намууд доторх томилгооны асуудлууд ч идэвхтэй яригдаж буй. Тухайлбал, АН-ын “ГЕНСЕК”-т хэнийг томилох асуудал хөндөгдөж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Н.Ганибал болон тус намын жагсаалтын 35 дугаарт бичигдсэн Батсуурийн Баттөмөр нарын нэрс яригдаж байгаа аж.
Томилгоотой холбоотой мэдээллийг бид цаг тухайд нь хүргэсээр байх болно.