П.Сайнзоригийн оронд Хотын даргын орлогчоор Н.Мандуулыг томилохоор яригдаж байна
УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль өнгөрөгч Баасан гараг /2024.06.28/-т болж өндөрлөсөн. Энэ удаагийн парламентын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 11 дүгээр тойрогт Хотын дарга Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч П.Сайнзориг ялалт байгуулж, парламентын гишүүнээр сонгогдсон.
Харин өдгөө улс төрийн хүрээнд Хотын дарга Х.Нямбаатарын орлогч даргаар хэн томилогдох бол гэдэг нь анхаарал татаж байна. Тэгвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан, мөн саяхан Ондо Холдинг ХХК-ийн Ерөнхийлөгчийн ажлаа өгсөн Н.Мандуулыг Хотын даргын орлогчоор томилохоор МАН дотор яригдаж байгаа ажээ.