Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томиллоо
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын даргад Д.Амарбаясгаланг томилох шийдвэрийг өглөө гаргасан. Тэгвэл 126 гишүүнтэйгээр байгуулагдсан УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын даргаар Д.Амарбаясгаланг томилъё гэсэн тогтоолоор санал хураалт явуулахад 126 гишүүнээс 5 гишүүн татгалзаж, 121 гишүүн дэмжсэнээр Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар сонголоо.