Тусгай хэрэгцээт иргэдэд саналаа өгөх орчин, боломж байсангүй

0

“Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн сүлжээний 240 орчим ажиглагч, арын албаны хүмүүс 06-дугаар сарын 28-нд буюу УИХ-ын сонгуулийн өдөр санал авах үйл явц, саналын хуудас тоолох, гар тооллого хийх үйл ажиллагааг ажиглан хяналт тавьж ажиллажээ. Ингэхдээ нийслэлийн 100 хэсэг, орон нутгийн 11 аймгийн 12 хэсгийг хамруулсан байна.

Нийт 112 хэсгээс 48 хэсэгт тэргэнцэртэй сонгогч санал авах байр руу орох боломжгүй. 16 хэсэгт харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, санал тэмдэглэх брайл үсэг бүхий хавтас байгаагүй гэдгийг ажиглагчид онцоллоо.

Мөн нийт ажиглалт хийсэн хэсгийн 50 хувьд нь буюу 56 хэсгийн хороонд санал авах ажиллагаа өглөөний 07.00 цагт эхлээгүй ноцтой зөрчил гарсныг дурдав. Тодруулбал 39 хэсгийн хороонд санал авах үйл явц 07.00 цагт эхлээгүйгээс хамгийн их хоцорч санал хураалтыг эхлүүлсэн тохиолдол 07.50 цагт гарчээ.

Энэ удаагийн сонгуулийн санал авах үйл явц харьцангуй хэвийн үргэлжилсэн ч сонгогч саналын хуудсаа бөглөх, уншуулах, зарим зүйлийн талаар мэдлэггүй байснаас 

  • Саналын хуудасны зургаа авсан, бичлэг хийсэн, бусдад харуулсан зөрчил 63 хэсгийн 238 тохиолдол 
  • Санал тоолох төхөөрөмж бохирдож, толгой цэвэрлэх хуудсыг уншуулах тохиолдол 26 удаа 
  • Сонгогч саналын хуудсыг бүхээгт нууцаар тэмдэглээгүй 1129 тохиолдол 31 хэсгийн хороонд гарсан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *