Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг ТББХ-ны гишүүд дэмжив

0

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны нийт гишүүдийн 75 хувийн саналаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжиж шийдвэрлэсэн байна.

Эргэн сануулахад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэгдүгээр сарын 30-ны өдөр УИХ-ын даргад гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Тус хүсэлтэд тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөн, жирийн иргэний хувиар хууль хяналтын байгууллагад шалгагдъя гэсэн билээ. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай хэлэлцэж, нууц санал хураалтаар гишүүдийн олонх нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэдэг юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *