Сураггүй болсон эрэгтэйг эсэн мэнд олжээ

0

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур баг,“Шийрийн баруун-Өвдөг” гэдэг газарт малчин Б, өчигдөр /2023.03.20/-ны өдрийн 21:00 цагийн орчим малаа хотлуулах гэж гараад сураггүй болжээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт гуравдугаар сарын 21-ний өдрийн 00:08 цагт ирсэн бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж, иргэн Б /27 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар тус өдрийн 01:45 цагт гэрээс нь баруунд зүгт 7 км-т “Шийрийн баруун Дөрөлж” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *