ТАСС: Монголын Баян-Өлгий аймгийн ОХУ-тай хиллэдэг шалган нэвтрүүлэх боомтыг хаана

0

Монгол Улсын Баян-Өлгий аймгийн ОХУ-тай хиллэдэг шалган нэвтрүүлэх боомтыг зургаа хоног хааж, Томск хотоос эхлэх “Торгоны зам” олон улсын раллид оролцогчдын тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ гэж  Хилийн албаны мэдээллээс иш татан Тасс агентлаг мэлээлжээ. “Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын боомт ирэх долоо хоногт зургаа хоног амарна. “Долоодугаар сарын 5-нд ОХУ-д эхлэх “Торгоны зам-2024″ олон улсын раллид оролцогчид болон зохион байгуулагчдын автомашинууд долоодугаар сарын 9-нөөс эхлэн нэвтэрнэ” гэж хилийн байгууллагаас мэдээлсэн байна.Тус шалган нэвтрүүлэх боомт долоодугаар сарын 15-наас хэвийн цагийн хуваарьт орж, оролцогчид ОХУ-д буцаж ирэх долоодугаар сарын 19-нд зорчигч тээврийн хөдөлгөөнийг дахин хаах аж. Олон улсын ралли энэ сарын 15-нд Улаанбаатарт өндөрлөнө. Тус арга хэмжээнд 20 гаруй орны 100 баг оролцоно гэж TASS агентлагт мэдээлсэн. Говь тэргүүтэй хэд хэдэн бүсийг оруулаад 5243 км үргэлжлэх аж.

https://tass.com/society/1811065

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *