СЭЛЭНГЭ: Шагайн наадгай нь Монголын үндэсний их баяр наадмын нэгэн төрөл юм

0

Шагайн харваа нь монголчуудын эртнээс нааш өв уламжлан ирсэн тоглоомын нэг төрөл юм.

Шагайн наадгай нь маш олон төрөл бөгөөд нэг нь үндэсний их баяр наадмын шагайн харваа юм. Шагайн харвааг 2001 оноос эхлэн албан ёсоор Монголын үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болгон зохион байгуулдаг болжээ.

Шагайн харвааны сумыг анх малын болон зээрийн шагайгаар хийж байсан байна. Шагайгаар наадахдаа сумаа хашлага хэмээн нэрлэх модон суурь дээр байрлуулан есөн тохой /ойролцоогоор 4.72 метр/ зайд байрлах хасааг няслан онодог байна.

Шагайгаар наадагчид “оноо мэргэн -хараа хурц-уухай цээл байг” хэмээн уухайлан түрлэг өргөж тоглодог байна.

Шагайн харвааг монгол түмний эртнээс уламжлалтай соёлын өвөрмөц нэгэн төрөл гэж үзсэн учраас 2014 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэжээ.

Ингэснээр шагайн наадгай нь дэлхийн соёлын нэг болсон байна.

Монголчуудын эртний тоглоом наадгайн нэг болох шагайн наадгай өдгөө үндэсний спорт болтлоо хөгжжээ.

Тодруулбал алаг мэлхий өрөх, дөрвөн бэрх, морь уралдуулах, шагай таалцах, андгайлцах,  9 шарга, бөгцөг няслах, шагай шүүрэх, дүрс бүтээх зэрэг юм.

Энэ мэт шагайн наадгайгаар тоглох нь бага насны хүүхдэд 5 хошуу малаа хайрлах, эцэг эх, ах дүүгээ хүндэтгэх, анд найзаа эрхэмлэх зэрэг олон үнэт чанарыг ойлгуулж өгдөг байна.

Түүнчлэн хүүхдийн хүмүүжил төлөвшил, бие бялдар, булчин эдийн хөгжилд ч нэн тустай байдаг. Ялангуяа бага насны хүүхдийн тоо тоолох, хараа хурцлах, гарын жижиг булчинг хөгжүүлэх нөлөөтэйгээс гадна багаар ажиллах, хүлээцтэй болох, ангилан ялгах, ажиглах, авхаалж самбааг дээшлүүлэх хүмүүжлийн хамгийн шалгарсан арга хэрэгсэл болдог байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *