ЦУОШГ: Дорнод, Дарьгангын нутгаар өдөртөө 36 хэм хүртэл ХАЛНА

0

2024 оны 07 сарын 05-наас 2024 оны 07 сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-7-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +19…+24 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +24…+29 градус дулаан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *