Төрийн ордонд нүүдэл суудал өрнөж байна
Шинэ парламент бүрдсэнээр Төрийн ордонд нүүдэл суудал өрнөж байна. Бүрэн эрх нь дууссан гишүүд Төрийн ордон дахь өрөөгөө сулласнаар шинэ гишүүд төвхнөж буй юм.
УИХ 126 гишүүнээс бүрдэж байгаа бөгөөд 70 шахам нь шинээр сонгогдсон тул нүүж ирж буй. Харин 40 гаруй УИХ-ын гишүүн улиран сонгогдсон тул хуучин өрөөндөө байгаа ч УИХ, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталсны дараа хөдөлгөөн хийх шаардлага үүснэ. Иймээс энэ зусангаа Төрийн ордонд нүүдэл суудал үргэлжилж мэдэхээр байна.
УИХ-ыг МАН-ын экс дарга М.Энхболд удирдаж байх үед зарим нэг гишүүн өрөөгөө “голж” асуудал үүсгэдэг байсан бол энэ удаад шинэ гишүүдийн гэргий нар өрөө сонгоно гэж ирж ажил удаж буй аж.
Төрийн ордонд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ байрладаг тул шинэ гишүүдийн гэргий нарын таалснаар өрөөг нь зохицуулах боломж хомс байгаа юм