Korean Air-ын онгоцны үйлчлэгчийн тээшнээс бууны сум илрүүлжээ
БНСУ-ын агаарын тээврийн Korean Air компанид ажилладаг онгоцны үйлчлэгчийн тээшнээс бууны сум илэрсний дараа мөрдөн шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Тодруулбал Инчон олон улсын нисэх онгоцны буудалд ачаа шалгах үеэр онгоцны үйлчлэгчийн гар тээшнээс 7.62 мм-ийн сум илрүүлсэн байна.
Тус онгоцны үйлчлэгч мягмар гаргийн өглөө Тайландын Бангкок хот руу нисэх хуваарьтай байсан аж.
Цагдаа нар бууны сумыг хураан авч, үйлчлэгчийг хуваарьт нислэгийн дагуу явуулсан бөгөөд нислэгээс буцаж ирмэгц мэдүүлэг авахаар болсон гэв.
Энэ оны гуравдугаар сард мөн Филиппиний Манила руу нислэг үйлдэх хуваарьтай байсан Korean Air-ын онгоцны суудлын доороос хоёр сум илрүүлж байсан юм.
Эх сурвалж: The Korea Times