“Г.Занданшатар харамсалтай” халаглалын цаадах зангараг

0

Г.Занданшатар харамсалтай” гэгдсээр ЕТГ-ын даргын суудалд очив. Харамсалтай гэж халаглалд учир бий юу. Учир нь түүний толгойлсон парламент олон шинэчлэл, бодлогын эхлэлийг тавьсан. Хамгийн сүүлийнхээс нь эхэлье.

Ардчилсан парламентын түүхийг эхлэл:

Энэ удаагийн 126 гишүүнтэй шинэ парламент нэг эвсэл, дөрвөн намын төлөөллөөс бүрдэж байна. 126 гишүүн нь олон намын төлөөлөлтэй, салбар бүрийн төлөөлөлтэй, нас насны төлөөлөлтэй гээд онцлох зүйл олонтой ардчилсан парламентын тогтолцоонд шинэ хуудас эхлүүлсэн. Үүнийг Г.Занданшатарын удирдсан парламент Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тогтолцооны том реформын үр дүн.

Олон нийтийн нүд, чихийг нээсэн сонсгол:

Г.Занданшатарын толгойлсон өнгөрсөн парламент эрх зүйн шинэтгэлийг эрчтэй хийсний нэг нь нээлттэй сонсголууд. Ужгирсан авлига, бугшсан хулгай, нууцлагдсан үнэн гэх зүйлсийн зах зухаас ч болох олон нийт харлаа. Чухам аль шатандаа асуудал болохоо байчихсныг, зах замбараагүй дээрэм тонуул явагддаг байсныг үзэцгээв. Түүхэндээ хэзээ ч ингэж ил тод хэлэлцэж, нээлттэй сонсож байсангүй. Улстөр-бизнес хэрсэн бүлэглэлүүдийн арьс хууларсан. Тэр үүргээ гүйцэтгэж, нийгмийн ил тод байдал, иргэдийн мэдэх эрхийг хангах тал дээр сайн алхам хийсэн. Одоо бол шалгах, нотлох ажиллагаагаа орхилгүй үргэлжлүүлэх нь гэдэг чухал ажил үлдчихээд байна.

Хүний эрх, жендерийн мэдрэмжийн манлайлал дүр:

Хүний эрхийн Үндэсний комисс бол Г.Занданшатарын харьяа байгууллага. Байн байн хүний эрхийн тайланг хэлэлцүүлж, даргын томилгоонд нь бас анхаарч, чуулганы хуралдаанууд дээр хүний эрхийг дээдлэх бол хөлбөрөлтгүй чухал зорилт гэж дуугарсаар ирэв. Мөн жендерийн мэдрэмжтэй улс төрч. Эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг зохион байгуулж, энэ агуулгаар гадаадын зочид төлөөлөгчдийг урьж байлаа.

D тодотголын шинэчлэгч:

Спикер болуутаа нэгнийхээ өмнөө кноп дардаг байдлыг халсан. Гэхдээ үүнээс том өөрчлөлт бий. Монгол даяарх цахим шилжилт “E-Mongolia” гэсэн давлагаан дунд харин “D-Parliament” гэсэн нэр томъёо гаргаж ирсэн. Энэ нь иргэдийн оролцоог хангасан дижитал парламентын систем юм. Өргөн барьсан ба боловсруулж байгаа хуулийн төслүүдтэй хэн ч ороод танилцах боломж бүрдсэн. Цаашлаад энэхүү системээр 100 мянга хүртэлх хүний саналыг авч, асуудлаа шийдвэрлэдэг болгосноор иргэдийн оролцоог жинхэнэ утгаар нь хангасан билээ.

Нээлттэй сонсголууд, сонгуулийн холимог тогтолцоо, 126 гишүүнтэй парламент, дижитал шилжилтүүд гээд онцлох үйл явдал, улс төрийн шийдвэр, системийн шинжтэй өөрчлөлтүүдэд тэр оролцов. Энэ бүхэн дээр Г.Занданшатар шиг зангараг зааж эхлүүлсэн нь үнэн билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *