Сүхбаатарын талбайгаас “Чингис хаан” нисэх буудал руу автобус явна

0

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор хоёр чиглэл энэ сарын 05-ны өдрөөс явж эхэлнэ.

Тодруулбал, Нийтийн тээврийн Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”, Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлийн автобус 06:20 цагаас 22:30 цагийн хооронд автобус иргэдэд үйлчилнэ. 

Үйлчилгээний төлбөрийн тухайд:

  • Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15,000 төгрөгөөр, хүүхэд 7,000 төгрөгөөр,
  • Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10,000 төгрөгөөр, хүүхэд 5,000 төгрөгөөр үйлчлэх ажээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *