Зам тээврийн хөгжлийн төв хаагдсан автозамуудад шуурхай арга хэмжээ авлаа

0

2023/03/21 17:27

  1. А0902 Булган-Мөрөн чиглэл 0-88 дахь км замын зорчих хэсэгт нэлэнхүйдээ цасан бүрхүүл тогтсон А1002 Орхон-Булган чиглэл 11-20км-т 10-20см цастай цасан шуургатай байна. Цасны машин-1, Автогрейдр-2, үйлчилгээний машин-3 Ита-4, замчин-14 давс, бодис цацах автогрейдр болон цасны машинаар зорчих хэсгийн цас цэвэрлэх ажил хийж байна. “Булган АЗЗА” ТӨХК
  2. 0402 дугаартай Дархан чиглэлийн 321-290-р км-т цасны машинаар цас цэвэрлэх , Мөн 299-286-р км -т замын хөвөө зорчих хэсэг рүү шуурч хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэх ажлууд тус тус хийгдэж байна. Ачигч-1,цасны машин-1,үйлчилгээний машин-1,жолооч-3 , ИТА-2, зэрэг хүн хүч гарж ажиллаж байна. “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК
  3. А1001 Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын 64-65 дахь км-т замын зорчих хэсэгт тогтсон цасыг гараар цэвэрлэж байна. Ита-1, замчин-4, үйлчилгээний машин-1 ажиллаж байна. “Дархан АЗЗА” ТӨХК
  4. А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн 62км буюу Баян даваанд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, цас хайлуулах бодис цацах ажлыг ИТА-1, Замчин-2, Үйлчилгээний зориулалттай авто машины жолооч-1, авто ачигч-1, нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. “Багануур АЗЗА” ТӨХК
  5. А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын 0-21км-т цагаан давааны хэсэгт Автогрейдрээр цас түрж элс давсны хольц цацан ажиллаж байна. Автогрейдр-2, үйлчилгээний машин-2 Ита-2 замчин-8 ажиллаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *