Э.Номинчулуун нарын 14 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв

0

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Э.Номинчулуун, С.Батхишиг, Д.Болд, П.Эрдэнэ, Г.Даваасүрэн, Б.Ганзориг, Б.Бат-Эрдэнэ, Д.Нарандорж, М.Ганбат, С.Ичинхорлоо, Ш.Буянням, Г.Нандинцэцэг, Т.Мөнх-Эрдэнэ, Т.Эрдэнэхүү нарт холбогдох хэргийг шүүгдэгч Э.Номинчулууны өмгөөлөгч И.Эрдэнэцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцэв.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *