Д.Сумьяабазар МАН-ын нарийн бичгийн даргаар томилогджээ

0

МАН-ын Бага хурал өчигдөр орой 21 цагаас эхлэн хуралджээ. Хурлаар МАН бусад намуудтай хамтран эвслийн Засгийн газар байгуулах асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл шийдэхээр болжээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын даргаар томилогдсон тул орных нь хүнийг сонгосон байна. МАН-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатар сонгогджээ. Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад сэлгэж байгаа юм.

Мөн МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, О.Батнайрамдал нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул оронд нь Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумьяабазар, Хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтай нар сонгогдлоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *