УГТЭ: ГАДААДЫН БАГТАЙ ХАМТРАН МОНГОЛД АНХ УДАА ЗҮРХ СУДАСНЫ ХОВОР ТОХИОЛДОХ ЭМГЭГТ МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ

0


Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт 2024 оны 06 сарын 30-наас 07 сарын 06-ны өдрүүдэд Францын Страссбургийн Их Сургуулийн Эмнэлгийн зүрхний зөвлөх мэс засалч Филлип Биллау профессор тэргүүтэй төрөлхийн гажиг, хүүхдийн зүрхний мэс заслын баг бүрэлдэхүүн уригдан ирж, хамтарсан багаар мэс заслын тусламж үйлчилгээг үзүүллээ.
Энэ удаагийн сургалт-мэс заслын онцлог нь гол судасны уруудах хэсгийн аварга хэмжээтэй хуурамч цүлхэнг устгаж, өөрийн перикардаар гол судсыг нөхөн сэргээх мэс засал, баруун титэм судасны төрөлхийн гаж хөгжил засах зэрэг мэс заслуудыг анх удаа хамтран хийлээ.
Тус зочин профессорын баг зүрхний мэс заслын эмч нартай хамтран нийт 14 өвчтөнд үзлэг зөвөлгөө өгч, зүрхний төрөлхийн хүнд хавсарсан гажигтай 3 хүүхэд, насанд хүрсэн 5 хүнд мэс засал хийлээ.
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол улсад хэрэгжиж буй зүрх судасны төслийн хүрээнд Францын Страссбургийн Их Сургуулийн Эмнэлэгтэй урт хугацааны туршид тогтвортой хамтран ажиллах гэрээ байгуулан, хамтарсан багаар ажлын байрны мэс засал сургалт хийх замаар зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулж бэхжүүлэх үйл ажиллагаа хэрэгжсээр байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *