Ж.Сүхбаатар: Дүүжин тээврийн нэгдүгээр шугамыг 2024 оны зургадугаар сард ашиглалтад оруулна

0

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Түгжрэлийг бууруулах хорооны сайд Ж.Сүхбаатар, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар: 

-Манай хороо төвлөрлийг сулруулах, түгжрэлийг бууруулах гэсэн хоёр чиглэл дээр анхаарч ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын мэдэгдэж байгаагаар 2024 он гэхэд түгжрэлийг 50 хувь бууруулна. 

Нийтийн тээврийн шинэчлэл хийгдээд эхэлсэн. Евро стандартын 650 автобусыг ирэх намар гэхэд оруулж ирнэ. Үүнийг дагаад, жолооч нарын сургалт, парк шинэчлэлийн ажлуудыг хийх ёстой. 

Зайсангийн хөдөлгөөний чигийг нэг урсгалтай болгосноор Зайсан болон Яармагийн хөдөлгөөний эрчим 37 хувиар эрчимжсэн байгаа. Энэ шийдвэрийг наадмын дараа хотын төв дээр туршина. Бидний тооцоолол зөв бол Зайсан шиг бодит үр дүн гарна. Мөн бид зарим гэрлэн дохионы горимыг өөрчилснөөр хөдөлгөөний эрчмийг 11.8 хувиар нэмэгдүүлээд байгаа. 

Шинэ тойрог замын асуудал яригдаж байгаа. Хойд хэсгийг Нийслэлийн Засаг дарга, урд хэсгийг манай хороо хариуцаж байгаа. Судалгаанууд хийгдэхээр танилцуулагдана. 

Дүүжин тээврийн талаар БНФУ-ын талтай гэрээ байгуулсан учир хийгдэнэ. 2024 оны зургадугаар сар гэхэд эхний шугамыг нээхээр ажиллаж байна. 

BRT буюу тусгай замын тээврийг Энхтайван юм уу, Ард Аюушийн өргөн чөлөө хоёрын аль нэгээр явуулна. Ирэх жилээс ажил нь эхэлж магадгүй гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *