Хэрэгт шалгагдаж байхдаа гадаад руу зугтсан хүмүүсийн дансыг царцаана

0

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

https://youtu.be/r7YEFAfu59w

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 

Авлигатай тэмцэх “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад руу оргон зайлсан хүмүүсийн дансыг хааж царцаах чиглэлээр хэрэг мөрдөх байгууллагуудтай хамтарч ажиллах үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өглөө. АТГ-т шалгагдаж байгаа, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан 18 хүний нэр байна. Ингээд нийт 100 гаруй хүнийг эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэхээр болж байна. Прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож, гадаад улсуудад мэдэгдэх үүрэг өгсөн. Мөн Монголд нээлгэсэн данснуудыг нь хаахаар болсон. Ингэхдээ мөрдөгч, прокурорын саналыг үндэслэнэ гэж ойлгож болно. 

Мөн таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг нэмэгдүүлж, шаардлагагүй тохиолдолд цагдан хорих арга хэмжээг хязгаарлах зэргээр шинээр Эрүүгийн хуульд оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *