Далай ламын төрсөн өдрөөр Наро Банчэн гэгээнтэн 51 малын амийг аварчээ

0

Нароба институтийн шавь нар Дээрхийн Гэгээн Далай Багшийн лагшин мэндэлсэн өдрөөр 40 хонь, 11 адууны амийг аварч лагшин мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ.

Зуны адаг сарын шинийн нэгний өдөр буюу өчигдөр дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай ламын төрсөн өдөр тохиож, 89 нас хүрчээ. Нароба институтийн шавь нар Дээрхийн Гэгээн Далай Багшийн лагшин мэндэлсэн өдрөөр 40 хонь, 11 адууны амийг аварч лагшин мэндэлсэн өдрийн баярыг тэмдэглэн өнгөрүүлжээ. 

Энэ буянт үйлд Монгол оронд саатаж буй Дээрхийн Гэгээн Далай Багшийн чойжин Найчун Гүртэн тэргүүтэй эрхэм зочид Гэгээнтний урилгаар Амарлихуй хийдэд морилон ирж институтийн шавь нарт мэндчилгээ дэвшүүлж мал сэтэрлэх зан үйлийг үйлджээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *