Англи хэлний хичээл дээр улсын хэмжээнд нийт 35 шалгуулагч 800 оноо авчээ

0

2024 оны Элсэлтийн шалгалтад нийт 35939 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд хичээл тус бүрээр хамрагдсан шалгуулагчдын тоог нэгтгэж үзвэл.

Үүнд:
• Англи хэл-21475
• Түүх-1358
• Хими-5902
• Газарзүй-1005
• Нийгэм судлал-19989

Эдгээр хичээлүүдийн хувьд нийт 77 шалгуулагчид хамгийн өндөр амжилт үзүүлж, 800 оноо авсан.

• Англи хэлний хичээл дээр улсын хэмжээнд нийт 35 шалгуулагч 800 оноо авсан бөгөөд нийслэлийн Сүхбаатарын дүүргийн 11, Баянзүрх дүүргийн 4, Баянгол дүүргийн 3, бусад дүүргээс тус бүр 1 шалгуулагч, харин орон нутгаас Дархан-Уул аймгаас 3, Орхон аймгаас 2, Сүхбаатар, Өвөрхангай аймгаас тус бүр 1 шалгуулагч байна. Өмнөх оны төгсөгчдын хувьд 3 шалгуулагч 800 оноо авчээ.

• Түүхийн хичээл дээр улсын хэмжээнд 1 шалгуулагч 800 оноо авсан ба Өвөрхангай аймгийн төгсөгч байна.

• Химийн хичээл дээр улсын хэмжээнд нийт 8 шалгуулагч 800 оноо авсан ба Сүхбаатар дүүргийн 4, Баянгол дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 1, Хөвсгөл аймгийн 1 шалгуулагч,

• Газарзүйн хичээл дээр улсын хэмжээнд 2 шалгуулагч 800 оноо авсан бөгөөд тэдгээр нь Хан-Уул дүүрэг, Увс аймгийн шалгуулагч,

• Нийгэм судлал хичээл дээр улсын хэмжээнд нийт 31 шалгуулагч 800 оноо авсан үзүүлэлтэй байна.

Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд, мөн Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Хэнтий аймгуудаас тус бүр 1-4 шалгуулагч байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *