Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө “Хөдөлмөрийн баатар” боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх /2024.07.08/ Үндэсний их баяр наадмын босгон дээр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Өнөөдөр Хөдөлмөрийн баатар хоёр, Ардын жүжигчин нэг, Гавьяат эдийн засагч гурав, хуульч нэг, багш нэг, эмч нэг, жүжигчин нэг, уурхайчин нэг, дасгалжуулагч нэг, тээвэрчин нэг төрлөө.
Хөдөлмөрийн баатар
- Хангайн хүчтэн бөхийн дэвжээний зөвлөх, дасгалжуулагч Монгол Улсын ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав,
- Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Монгол Улсын эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан Д.Мөнхөө
Ардын жүжигчин цол
- Хөгжмийн зохиолч, удирдаач МУУГЗ Шагжийн Гунаажав
Монгол Улсын Гавьяат Эдийн засагч
- Төр захиргааны ахмад ажилтан Ч.Сумаахүү
- Монголын ахмадын холбооны тэргүүн Ц.Сүхбаатар
- Ариг банкы гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар
Монгол Улсын Гавьяат хуульч
- Монголын нотариатчдын тэнхимийн гишүүн Р.Уранбилэг
Монгол Улсын Гавьяат багш
- Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваа
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
- Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний төвийн бүсийн салбарын зөвлөх, мэргэжилтэн Ё.Дондог
Байгаль орчны гавьяат ажилтан
- Ойн баясах ХХК-ийн ойн инженер Б.Эрдэнчимэг
Хүний гавьяат эмч
- Гранд мед эмнэлгийн эмч Г.Цогтхуяг
Гавьяат барилгачин
- Монголын барилгын үндэсний асоциацын тэргүүн Н.Баярсайхан
Гавьяат уурхайчин
- Эрдэнэс тавантолгой компанийн уулын ашиглалтын инженер Р.Нацагдаш
Гавьяат дасгалжуулагч
- Монголын оюутны спортын холбооны гүйцэтгэх захирал, дасгалжуулагч Ц.Эрдэнэтуяа
Худалдааны гавьяат ажилтан
- Эм Си Эс холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Гантөмөр
Гавьяат жүжигчин
- Циркийн жүжигчин Б.Золбаяр
Гавьяат тамирчин
- Жюү жицүгийн тамирчин, Дэлхийн хошой аварга Б.Батцэнгэл
Гавьяат тээвэрчин
- УБТЗ-ын төсөл хэргжүүлэх нэгжийн замын мастер Э.Нэргүй