ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХЫН ТУЛД ДҮҮРЭГ БОЛОН АЙМГИЙН ТӨВИЙГ ЗОРИХ ШААРДЛАГГҮЙ БОЛЛОО

0

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас зохион байгуулж буй “ХУРДАН” цэгийг сумд болон хороодод дээрх цэгийг байгуулах, тэдгээр цэгт ажиллах хүний нөөцийн асуудлыг хэлэлцэв. “ХУРДАН” цэг нь сумд, хороодод байгуулагдсанаар төрийн үйлчилгээ хүргэхийн тулд том байр барьж, олон ажилтан ажиллаж, үйлчлүүлэхээр ирсэн иргэнийг цонхноос цонх хооронд гүйлгэх, төрөл бүрийн төлбөр тушаалгах, гарын үсэг зуруулах, тамга даруулахаар олон удаа явуулдаг хүндрэл чирэгдлийг халж, аймгийн төв, дүүргийг зорихгүйгээр өөрт хамгийн ойр байрлах “ХУРДАН” цэгээс шаардлагатай бүх үйлчилгээг авдаг болох юм.
Тус ажлын хүрээнд нийслэлд Чингэлтэй, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн бүх хороо болон орон нутагт аймгийн төвд 29, суманд 96, тосгонд 1 цэг тус тус байгуулагдаж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
Мөн “ХУРДАН” цэгийн үйлчилгээний ажилтнууд төрийн үйлчилгээг хүргэхээс гадна, цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд E-Mongolia аппликейшныг хэрхэн хэрэглэх талаар заавар, зөвлөмжийг иргэдэд өгдөг. Ингэснээр дээрх агентлаг байгуулагдсан цагаас буюу энэ оны 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд E-Mongolia аппликейшныг хэрэглэгчийн тоо 600 мянгаар нэмэгдсэн гэсэн судалгаа байна. Одоогоор “ХУРДАН” цэг нь 43 байгууллагын 478 үйлчилгээг хүргэж байгаа бол ирэх онд 56 байгууллагын 785 үйлчилгээ болгон нэмэгдүүлэхээр зорьж байгаа талаар ТЦҮЗГ-ын удирдагууд танилцууллаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *