Лаагер, зусландаа амарч буй иргэд өөрт шаардлагатай төрийн үйлчилгээг авахын тулд хотын төвийг зорих шаардлаггүй боллоо

0

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “20 минутын хот” концепцийн хүрээнд иргэд оршин сууж буй газраасаа төрийн үйлчилгээг 20 минутад авах нөхцөлийг “ХУРДАН” цэгээр дамжуулан хэрэгжүүлж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас алслагдсан бүсэд оршин суугаа иргэд болон лаагер, зусландаа гарсан иргэдэд амралтын өдөр харгалзалгүй хүрч очиж үйлчлэх онцлог бүхий төрийн үйлчилгээний хөдөлгөөнт “ХУРДАН” цэгийг танилцууллаа.

Ингэснээр гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх, эдийн засгаа хэмнэх, амрахынхаа хажуугаар ажлаа амжуулах боломжийг олгож байгаа юм.

Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг иргэдэд Иргэний үнэмлэх дахин авах, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Эмнэлэгт цаг захиалах, Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт зэрэг төрийн 43 байгууллагын 478 гаруй лавлагаа, тодорхойлолт, мэдээллүүдийг нэг дороос авах боломжтойгоороо онцлог юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *