Н.Мандуул: Сэлбэ, Туул голын эхэнд тохируулгатай усан сан байгуулна

0

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул тухайн Дунд, Сэлбэ гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтад “АПУ” ХК, “Тайгам алтай” ХХК, “Их наяд” худалдааны төв, “Уран ган” ХХК, “Aqua garden” зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, ГУББГ-аас өгсөн зургийн дагуу ажлаа хийж байгаа далангаас дотогш 10м хэсэгт мод бургасыг үлдээж яг гол урсах гол хэсгээр мод бургасыг авч, лаг хагшаасыг цэвэрлэж байна. Ажил ерөнхийдөө наймдугаар сарын эхээр дуусна.

Бидний хувьд өдөр нь лаг хагшаасыг голоос гаргаж бэлдээд шөнөдөө том машинаар заасан цэгүүд рүү зөөж байна. Ажил наймдугаар сарын эхээр дуусна гэдгийг хэлж байв.

Харин Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул “Бид лаг хагшаасыг цэвэрлэж дууссаны дараа далан сувгийг хүчитгэх ажлыг хийнэ. Мөн Сэлбэ, Туул голын эхэнд тохируулгатай усан сан байгуулна.

Энэ голууд нийслэлчүүдийн ундны усны аюулгүй байдалтай нягт холбоотой. Тиймээс цаашид энэ чиглэлд ч мөн анхаарна. Та бүхний ажлын уялдаа холбоог сайжруулах ажлын нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллана” гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *