Х.Тэмүүжин: ХЗДХЯ-ны өмнө “Шударга ёс” гэж нэмэхээр сайд нь прокурорын үүрэг гүйцэтгэх ёстой

0

ТББХ-ны хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр хууль санаачлагч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин,

Дөрвөн асуулт байна. ХЗДХЯ-ны урд Шударга ёс гэдэг үг бичсэн байна. Концепцын хувьд Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор хоёр нь нэг оронд энэ концепц, нэршлийг хэрэглэдэг. Ерөнхий прокурорыг Гүйцэтгэх засаглалд оруулах гэж байгаа хэрэг үү?Ингэхээр Засгийн газарт хүний эрхийн адуит хийдэг чиг үүрэг үүснэ гэсэн үг. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байдлаар Хууль зүйн яамны чиг үүрэг өргөжих ёстой болно. Гэтэл хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүрэг Шадар сайд дээр явж байна. Нэгэнт нэрийг нь ашиглаж байгаа учраас энэ чиг үүргийг шилжүүлэхгүй юм уу. Та бүхний жишээ аваад байгаа ХБНГУ-д гэхэд Хууль зүйн яамны нэг чиг үүрэг нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах байдаг. Цэвэр хүний эрхийн асуудал юм, энэ.

Стандартчилал, хэмжил зүйн асуудал мөн Шадар сайд дээр байна. Төр хамгийн минимум стандартыг тогтоож өгнө. Зах зээл юм уу мэргэжлийн холбоод стандарт хангуулах ёстой. Стандартчилал, хэмжил зүйн газар гэж байгуулснаас болж олон асуудал үүссэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,

Хуулийн байгууллагын будилааныг засах, зөв ойлголтыг нийгэмд түгээх гэдэг агуулгаар энэ нэршлийг оруулж ирсэн. Прокурор, мөрдөх, шүүхийн байгууллагын дунд бараг найз нөхөд үүссэн. Хяналт тэнцэл гэдэг зүйл хуулийн байгууллагад байхгүй болоод удсан. Үндсэн хуультай холбоотой буюу чиг үүрэг салгах, нэмэх асуудал нь УИХ-ын бүрэн эрх. Гэхдээ сонгодог агуулга руугаа алхам алхмаар урагшлах ёстой. Өнөөдөр биш юм гэхэд нэг өдөр хийгдэхэд энэ өөрчлөлт судлагдахуун болж үлдэх ёстой. Бодит байдал дээр томилсон томилсон хүнийхээ төлөө л ажилладаг. Шүүгч нарт тал засдаг гишүүд энэ асуудлыг ярихаар учиргүй шүүмжилдэг. Хууль зүйн сайдыг хүн барьж хорьдог гэж бодоод байдаг. Тийм биш. Тийм болохоор ХЗДХЯ-ыг Ардчилсан нам аваасай ч гэж бодож байна. Энэ зөрчлийг очсон хүн нь хараад бодит үнэнийг хэлээсэй. Нам дээрээ яриад та бүхэн энэ асуудлыг хийгээд явж болно. “Ёстой” гэж ярих биш хийх л цаг юм биш үү.

УИХ-ын Х.Тэмүүжин,

Зоригтой шийдэл хийе гэвэл хоёр юм байна. Хууль тогтоох эрх мэдлийг зөвхөн Хууль зүйн сайдад өгдөг. Харин Дотоод хэргийн сайдад өгдөггүй. Дотоод хэргийн сайд процессинг буюу зөвхөн гүйцэтгэл хийх ёстой. Одоо гүйцэтгэл хийх хүн хэм хэмжээ тогтоогоод явахаар хуулийн байгууллагад иргэний эрхийг хязгаарласан заалтыг байгууллагын амбицаар бичээд эхэлж байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,

Санал нэг байгаа. Одоо та хууль тогтоогч. Зөв рүү нь чиглүүлбэл боломж байна. Хүнд нь тохируулж харвал л алддаг юм билээ.

ТББХ-ны хуралдаан үргэлжилж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *