Э.Оюунболдыг Үндэсний их баяр наадмаар барилдуулахгүй байхаар шийдвэрлэжээ

0

Улсын арслан Э.Оюунболдоос допингийн төрлийн хориотой бодис давтан илэрсэн тул түүний барилдах эрхийг 8 жилийн хугацаагаар хассан байдаг.

Тэрбээр энэ сарын 2-ны өдөр Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороонд “Тамирчин миний эрхийг зөрчсөн дээрх ноцтой үйлдлүүд гарсан тул одоо үндэсний бөхийн барилдаанд оролцох эрхийг сэргээж өгнө үү” гэх утга бүхий шаардлага хүргүүлсэн юм.

Энэ дагуу МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс хуралдаж, шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, түүний барилдах эрхийг 8 жилээр хассан шийдвэрийг 2.4 жил болгож буруулах шийдвэр гаргасан байна. Ингэснээр энэ удаагийн Үндэсний их баяр наадмаар хараахан барилдах боломжгүй болж байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *