Хойд эцэгтээ зодуулсан хүүг гадаадад эмчлүүлэхээр хандив цуглуулна
ГССҮТ-д бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай 2023 оны гуравдугаар сарын 08-ны өдөр ирсэн талаар бид мэдээлсэн.
Хэргийг сануулбал, хүүгийн ээж, хамтран амьдрагчийн хамт хүүг эмнэлэгт хүргэсэн. Гэвч хамтран амьдрагч 34 настай эрэгтэй Э хүүг эмнэлэгт хүргэсний дараа зугтсан бөгөөд цагдаагийн байгууллагаас түүнийг шуурхай эрэн сурвалжилж хойшлуулшгүйгээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй.
Бид хүүгийн биеийн байдал хэр байгаа талаар хүүгийн төрсөн эцгээс тодруулахад дараах мэдээллийг өглөө.
Хүүгийн эцэг “ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт нийт хоёр долоо хоногийн хугацаанд хэвтэн эмчлүүлж буй хүүгийн маань амьсгалын аппараттыг саяхан салгасан. Учир нь, хүү маань одоогоор ухаан ороогүй хэвээр байгаа ч амин үзүүлэлтүүд нь сайжирсан. Гэвч БНТУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Иймд ард түмнээсээ хандив гуйж, өнөөдөр олон нийтэд мэдээлэл өгнө” гэв.
Бид энэ талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.