“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно

0

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Соёлын төв өргөөнд болно.

Тус ээлжит хурлаар:

-Компанийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;

-Компанийн 2022 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;

-Ногдол ашгийн талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга;

-Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

-ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай;

-Компанийн дунд хугацааны төлөвлөгөөний танилцуулга зэргийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *