“Буудайн ганд тэсвэртэй Дархан-144 сорт” сэдэвт бүтээлд Төрийн шагнал хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, ургамал, газар тариалангийн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудын туурвисан шилдэг бүтээлд Төрийн шагнал хүртээлээ.
Монгол орны байгаль экологи, цаг уурын онцлогт дасан зохицсон буудайн селекцийн ажлыг өргөжүүлэн хөгжүүлж, ганд тэсвэртэй, арвин ургацтай шинэ сортын буудай гарган авч, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэн, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулж байгаа Ургамал, газар тариалангийн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудын туурвисан “Буудайн ганд тэсвэртэй Дархан-144 сорт” сэдэвт бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.
ТӨРИЙН ШАГНАЛЫГ:
Багийн ахлагч, Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Гавьяат агрономич, доктор, профессор Ядамсүрэнгийн Мягмарсүрэн,
СУДАЛГААНЫ БАГИЙН ГИШҮҮД:
Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, дэд профессор Бодьсадын Ганбаатар,
Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Сандуйжавын Цэрэндолгор,
Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахмад ажилтан Цэрэндоржийн Нямдорж,
Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахмад ажилтан Пагвын Эрдэнэчимэг нар хүртлээ.
Эрдэм мэдлэг, оюун ухаанаараа манлайлж, шилдэг бүтээлээрээ онцгойрон шалгарсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баяр хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө.