Үндэсний шагайн харваанд 94 баг оролцож байна
н үндэсний шагайн харваан тэмцээнд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн нийт 97 багийн шагайчид оролцож байна. Говьсүмбэр аймгийн “Цэцэн” баг Хэнтий аймгийн “Бор-Өндөр” баг эхний хэсгийн тоглолтыг өчигдөр, долоодугаар сарын 9-нд эхлүүлсэн.
Өнгөрсөн жилийн Улсын наадмын үндэсний шагайн харваан тэмцээнд 100 гаруй баг оролцож өргөн дэлгэр, оноо мэргэн харваснаас Өмнөговь аймгийн Н.Буянжаргал ахлагчтай “Алтан говь транс” компанийн баг тэргүүлж үндэсний аварга болж байв.
Үндэсний шагайн харваан тэмцээн нь өсвөрийн болон ахмадын баг гэсэн ангиллаар болдог. Ахмадын тэмцээнд 24 баг, өсвөрийнхөд 10 баг оролцож цэц мэргэнээ үзээд байна. Шагайн харваанд 8 настай балчираас 80 настай ахмадууд оролцдог онцлогтой, үндэсний өв соёлын наадгай юм.