ЗТХЯ: Автозам ашигласны төлбөрөө цахимаар төлөх ёстойг жолооч нарт анхааруулж байна
Улсын хэмжээнд автомашины төлбөр хураах нийт 32 цэг байгаагаас Улаанбаатар хотод зургаан цэг ажиллаж байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигч жолооч, тээвэрчид олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө ezam.mn, Emongolia, Ebarimt, Toki, Mostmoney, Gerege киост аппликейшнүүдээр цахимаар төлөх боломжтойг холбогдох байгууллагаас сануулж буй.
Ингэснээр дээрх төлбөр авах цэгээр бэлэн мөнгө, банкны картаар үйлчлүүлэн, хүлээж зогсохгүй шууд өнгөрөх боломжтой бөгөөд цаашид төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулснаар тээврийн хэрэгсэл эзэмшигчийн цагийг хэмнэх, төлбөр авах цэгт үүсэх түгжрэлийг бууруулах, төлбөр төлөлтийг илүү амар хялбар болгох зэрэг давуу талтай болох аж.
Зөвхөн үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд буюу 2024 оны долдугаар сарын 9-13-ны өдөр Улаанбаатар хот тойрсон зургаан төлбөр авах цэгээр 357.916 тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд зорчжээ.