Монголчууд Тайландад 60 хоног визгүй зорчдог боллоо

0

Тайланд улс олон улсын жуулчдад зориулан визний бодлогоо шинэчиллээ. Энэ талаар тус улсын ерөнхий сайд Срэтта Тависин хоёр өдрийн өмнө “93 орны иргэд Тайландад 60 хоногийн хугацаанд визгүй зорчино” хэмээн зарласан. Ингэхдээ өмнө нь 30 хоног визгүй зорчих эрхтэй байсан 70 орны иргэдийг 60 хоног болгож сунгажээ. 

Үүнд, Монгол, Казахстан, Энэтхэг, Орос, Хятад, АНУ зэрэг орон багтаж байгаа юм. Манай орны иргэд 2008 оны нэгдүгээр сарын 13-наас хойш Тайландад 30 хоног визгүй зорчдог болсон билээ. Тус улс энэ оны эхний зургаан сарын байдлаар 17.5 сая жуулчин хүлээж авсан бөгөөд эдийн засагт нь аялал жуулчлал чухал үүрэг гүйцэтгэдэг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *