Төв цэнгэлдэхийн хаалга өнөөдрөөс 23:00 цаг хүртэл нээлттэй байна

0

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 16 дугаар хаалгыг өнөөдөр /2024.07.18/ нээлээ. Ингэснээр иргэд 06:00-23:00 цагийн хооронд тус хүрээлэнд орж, биеийн тамир хийх боломжтой болж байна.

“Уг хаалганы дэргэдэх ариун цэврийн өрөө нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргааны урд зогсоолыг автомашингүй бүс болгон сандал, хогийн савнууд тавьж тохижуулахаар боллоо.

Цэнгэлдэхийн урд талбайд ая тухтай, амгалан тайван орчинд суух нөхцөлийг удахгүй бүрдүүлж өгөх болно” гэж тус хүрээлэнгийн удирдлагын баг хамт олон хэллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *