Сургууль бүр өөрийн гал тогоотой болно

0

Боловсрол шинжлэх ухааны яам /БШУЯ/-наас 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын биелэлтийг дүгнэх хүрээнд /2024.06.05/ цахим хурал зохион байгуулсан. Хурлын үеэр БШУЯ-ны сайд асан Л.Энх-Амгалан төрийн өмчийн сургуулиудад тулгамдаж байгаа асуудлуудын хүрээнд ирэх хичээлийн жилд шинэчлэл хийхээ мэдэгдсэн юм.

Тодруулбал, сургуулиудад хоол зүйчдийг бэлтгэж байгаа бөгөөд мөн түрээсийн гал тогоотой байсан 110 гаруй сургуулийг өөрийн гал тогоотой болгох ажлыг ирэх хичээлийн жил гэхэд дуусгахаар болсон талаар мэдээлсэн билээ. Учир нь нэг хүүхдэд улсаас төсөвлөсөн 1500 төгрөгийн хоолны зардлын 500 төгрөг нь хоолны газрын түрээсийн зардалд очдог байна.

Энэ талаар Боловсролын ерөнхий газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтайвнаас тодруулахад, “Ирэх хичээлийн жилээс сургууль бүр өөрийн гал тогоотой болноӨнөөдрийн байдлаар төрийн өмчийн 107 сургууль түрээсийн гал тогоотой байна. Үүнээс Улаанбаатар хотод 64 сургууль бусад нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр 107 сургуулийн түрээсийн гэрээг дуусгавар болгож 2024 оны есдүгээр сарын 1-ээс бүх сургуулиуд хоол үйлдвэрлэл, үйлчилгээг бие даан зохион байгуулна. Одоогийн байдлаар олон улсын төслийн хүрээнд нийт 35 хүнс суурьтай мэргэжилтэй хүмүүсийг хоол зүйчээр бэлтгэж байна. Улсын хэмжээнд нийт 223 сургуульд хоол зүйч ажилладаг” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *