Цагаан ордон: Байден ямар нэгэн сэтгэцийн асуудалгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Альцгеймер эсвэл оюун ухааны хомсдолгүй бөгөөд ажлаа яаж хийхээ мэддэг гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер сэтгүүлчдэд мэдээлжээ.Байден өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч асан Дональд Трамптай мэтгэлцэх үеэрээ үгээ хольж, авцалдаагүй зүйлс ярьж байсан. Түүнчлэн Украины Ерөнхийлөгчийг Путинтэй андуурсан. Мэтгэлцээний дараа Ардчилсан намын хандивлагчид Байденыг кампанит ажлаа даруй зогсоохыг уриалж эхлээд буй. Жан-Пьер хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд хэлэхдээ “Байден ханиад хүрсэн, хоолой нь сөөсөн. Тэр ажлаа яаж хийхийг мэддэг бөгөөд бүтэлгүйтлийн дараа хэрхэн босохоо мэддэг” гэжээ. Байден биеийн байдлын шинжилгээнд хамрагдах эсэх талаар асуухад тэрээр “Байден альцгеймерийн өвчин, ямар ч хэлбэрийн сэтгэцийн хомсдол, доройтлын өвчингүй” хэмээжээ.Мэтгэлцээний дараа “CBS News/YouGov”-аас явуулсан шинэ судалгаагаар сонгогчдын 72 хувь нь Байденыг “Ерөнхийлөгчөөр ажиллахад шаардлагатай сэтгэцийн болон танин мэдэхүйн эрүүл мэндтэй холбоотой шинжилгээнд хамрагдах ёстой” гэжээ. Судалгаанаас харахад Ардчилсан намын гишүүдийн 45 орчим хувь нь Байденыг өрсөлдөөнөөс татгалзах ёстой гэж үзэж байна.