Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт өнөөдөр 42 км зайд 04:38:42 цагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 04:48 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын орлогч, сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлэв.