Өвөрхангайд алга болсон 17 настай эрэгтэйг зургаа дахь өдрөө эрэн хайж байна
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын есдүгээр багийн иргэн, 17 настай эрэгтэй Б нь энэ сарын 14-ний өдрийн 08:00 цагийн орчимд гэрээсээ гараад одоо хүртэл олдоогүй байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид болон ар гэрийнхний хамт 20 хүнтэй баг энэ сарын 15-аас эхлэн эрэн хайж байна. Өнгөрсөн хугацаанд тус аймгийн Тарагт сумын Алтан тал багийн Олон дов, Дайргийн гол болон Арвайхээр сумын нутаг дэвсгэрт эрэн хайсан ч ямар нэгэн сураг гараагүй байна.
Эрлийн ажлыг цагдаагийн байгууллага үргэлжлүүлж байна.