Монгол Улсын Их Хурлын 4 дэд хорооны бүрэлдэхүүн

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ оны 93 дугаар зарлигийн дагуу УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг долоодугаар сарын 2-ны өдөр товлон зарласан билээ.

УИХ-ын тухай хуулийн 16, 27 дугаар зүйл, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлд анхдугаар чуулганаар хэлэлцэн шийдэх асуудалд Байнгын хорооны харьяанд түүний эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцах үүрэг бүхий дэд хороог байгуулахыг заасан байдаг. Үүний дагуу УИХ-ын анхдугаар чуулганы 2024 оны долоодугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “УИХ-ын зарим дэд хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоолыг батлав. Уг тогтоолоор Тогтвортой хөгжлийн зорилгын, Төсвийн зарлагын хяналтын, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын, Хүний эрхийн дэд хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын,

Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнд Төсвийн зарлагын хяналтын,

Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд Хүний эрхийн,

Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог тус тус байгуулсан ба анхдугаар хуралдаанаар дэд хорооны даргыг сонгох юм.

Дэд хороо дараах асуудлыг эрхэлнэ. Үүнд,

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг, 

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг,

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг,

Хүний эрхийн дэд хороо хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын бодлогын асуудлыг тус тус эрхлэн ажиллана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *