Улсын арслан Б.Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумынхаа 100 жилийн ойд зодоглож байна
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэллээ.
Тус баяр наадамд хүчит 126 бөх барилдаж байна. Цагааннуур сумын 100 жилийн ойн баяр наадамд тус сумаас төрөн гарсан Монгол Улсын залуу арслан Б.Орхонбаяр зодоглож байна. Тэрээр бэлтгэл сайн байгаагаа энэ жилийн Үндэсний их баяр наадмаар харуулсан юм.
Тодруулбал, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмаар найм даван үзүүрлэж, чимэг нэмсэн билээ.