Ш.Пүрэвгарьд харцага сумынхаа наадамд түрүүлэв

0

Завхан аймгийн Баянтэс сумын түүхэн 100 жилийн ойн хүчит 128 бөхийн барилдаанд улсын харцага Ш.Пүрэвгарьд түрүүлжээ. Завхан аймгийн Баянтэс сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 18,19,20-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Мөнхөд ашидын зам” ХХК, “Нэгдэл” клуб, “Даян” дэвжээний бөх, улсын харцага Шархүүгийн Пүрэвгарьдын хувьд 2020 онд Ардын хувьсгалын 99 жилийн улсын их баяр наадмын барилдаанд хүч үзэж, улсын начин цол хүртсэн юм.

Улсын наадмын дэвжээнд

ОНАМЖИЛТБӨХИЙН ТОО
2020АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд улсын харцага Б.Одгэрэлээр дөрөв, улсын начин Л.Лха-Очироор тав давж” Монгол улсын начин ” цолыг хүртсэн.512
20212020 онд улсын арслан Р.Пүрэвдагва сэргээш хэрэглэсэн байсан тул давааг нь нөхөн олгож ” Монгол улсын харцага ” цолыг хүртсэн.13
2023АХ-ын 102 жилийн ойн баяр наадамд улсын начин Э.Энх-Амгалангаар дөрөв, улсын харцага Н.Золбоогоор тав давж чимэг нэмсэн.512

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *