“Алтаргана” наадамд 50 мянган хүн оролцоно

0

Буриад түмний өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах, дэлхийгээр тархсан буриад зоныг нэгтгэх зорилготой “Алтаргана-2024” их наадам Булган аймагт тав хоногийн дараа эхэлнэ.


Энэхүү наадамд 34 орны 50 мянга орчим буриад хүн хүрэлцэн ирнэ гэж зохион байгуулагчид тооцоолжээ. Наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулах юм.

Энэ жилийн Олон улсын наадам нь залуучууд, хүүхдүүдэд буриад үг хэллэгийг таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээхэд чиглэж байна. 

“Алтаргана” наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд “Буриад дууны уралдаан” нэртэй эхлүүлсэн. Харин өдгөө олон улсыг хамарсан буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа зохион байгуулна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *