АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байдены оронд Камала Харрис нэр дэвшихээр болжээ

0

Дэлхийн хамгийн том, тэнцвэржүүлэгч улс болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх аравдугаар сар /2024.10/-д болно. АНУ-ын энэ удаагийн сонгуульд тус улсын Ардчилсан нам, Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийн дунд гол өрсөлдөөн болно.

Тухайлбал, Бүгд найрамдах намын нэр дэвшигчид Д.Трампын өнгөрөгч долоо хоногт халдлагат өртөж, чихэндээ шарх авсан нь түүний нэр хүндийг нэлээдгүй өсгөсөн гэж судлаачид таамаглаж байна. Харин нөгөө талд Ардчилсан намаас одоогийн Ерөнхийлөгч Жо Байден нэр дэвшвэл түүний нас хэт өндөр тул, сонгуульд ялагдал хүлээж магадгүй гэсэн болгоомжлол байгаа юм. 

Тэгвэл АНУ-ын 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын Дэд ерөнхийлөгч Камала Харрис өрсөлдөхөөр болсон байна. 

Учир нь АНУ-ын Холбооны сонгуулийн хороонд өнөөдөр /2024.07.22 манай цагаар/өгсөн баримт бичигт албан ёсоор өөрчлөлт оруулж АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөө Жо Байденаас Камала Харрис гэж өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, АНУ-ын Холбооны сонгуулийн хороонд өгсөн баримт бичигт “Дэд ерөнхийлөгч Камала Харрис 2024 оны сонгуульд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа бөгөөд цаашид зөвхөн уг албан тушаалын төлөөх сурталчилгаагаа явуулах болно” гэж бичсэн талаар CNN агентлаг мэдээллээ. 

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ талаар Х сүлжээнд, “Ардчилсан намын нөхдүүд ээ, би нэр дэвшүүлэлтийг хүлээж авахгүй, бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд Ерөнхийлөгчийн албан тушаалд бүх хүчээ зориулахаар шийдсэн. 2020 оны миний хамгийн анхны шийдвэр бол Камала Харрисыг дэд ерөнхийлөгчөөр сонгох явдал байв. Мөн энэ нь миний гаргасан хамгийн зөв шийдвэр байсан. Өнөөдөр би Камалаг манай намаас нэр дэвшихийг бүрэн дэмжиж, батлахыг хүсч байна. Ардчилсан намынхан нэгдэж Д.Трампыг ялах цаг болжээ. Үүнийг хийцгээе” гэж жиргэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *