Монголын сэтгүүлчид 1964 оноос хойш Олимп сурвалжилж байна

0

Зуны спортын наадмыг Монголын сэтгүүлчид 1964 оноос хойш тасралтгүй сурвалжилж байна.

“Токио 1964” анхны олимпод тухайн үеийн “Хөдөлмөр” сонины эрхлэгч С.Жамбалдорж гуай сурвалжлагчаар ажиллаж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаа дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг Парист очлоо. Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин Ч.Ганбат зургаа, зурагчин Д.Нямбилэг гурав, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан 16 дахь Олимпын наадмаа сурвалжлах бол сэтгүүлч Ж.Цэцэгмаа анх удаа хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон наадмыг сурвалжлахаар төвхнөжээ.

Тэгвэл манай улс 20 жилийн өмнө буюу 2004 оноос Олимпын наадмыг шууд дамжуулсан түүхтэй. Анх ТВ5 телевиз Олимпын наадмыг эх орон даяар шууд дамжуулан үзүүлэх шанг татсан бол өнөөдөр “Централ” телевиз, спортын төрөлжсөн “Премьер спортс нэтворк” сувгийн хамт олон зуны XXXIII наадмыг Монгол Улсад албан ёсны онцгой эрхтэйгээр 16 хоногийн турш шууд дамжуулахад бэлэн болжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *